Бидний цуглуулдаг мэдээлэл
Бүртгэл үүсгэхэд таны нэр, имэйл хаяг. Нийтэлсэн материал, түүний файл. Худалдан авалтын түүх — ямар материалыг хэзээ, хэдэн төгрөгөөр авсан тухай.
Төлбөрийн мэдээлэл
Карт, дансны мэдээллийг бид хадгалдаггүй. Төлбөрийг QPay болон таны банк шууд боловсруулна; бидэд зөвхөн нэхэмжлэлийн дугаар, төлөв ирнэ.
Хэрхэн ашигладаг вэ
Худалдан авсан материалыг танд хүргэх, худалдагчид борлуулалтын тайлан харуулах, залилан илрүүлэхэд ашиглана. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд зардаггүй.
Таны эрх
Профайлынхаа мэдээллийг хэдийд ч засах боломжтой. Бүртгэлээ бүрмөсөн устгуулахыг хүсвэл бидэнд хандана уу — худалдан авалтын баримт хуулийн дагуу хадгалагдах хугацаанаас бусад мэдээллийг устгана.